
📣 Aspire LaunchPad 2026 оны Намрын элсэлт бүртгэл эхэллээ.
📣 Aspire LaunchPad 2026 оны Намрын элсэлт бүртгэл эхэллээ.
ASPIRE LaunchPad нь бизнесийн шинэ санаагаа бодит ажил хэрэг болгохоор зорьж буй, мөн бизнесээ эхлүүлээд 1–2 жил болсон цаашид бизнесийнхээ суурийг зөв тавих хэрэгцээтэй хүмүүст зориулсан 7 долоо хоногийн практик хөтөлбөр юм.
Хөтөлбөр нь дэлхийн 300 орчим хотод амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд CO.STARTERS байгууллагын Canvas загварчлалд үндэслэн боловсруулагдсан. ASPIRE нь хөгжиж буй орнуудад түлхүү хэрэгждэг бөгөөд төгсөгчдийн бизнесийн амжилтын хувь харьцангуй өндөр хөтөлбөр юм.
Бид бизнесийг зөвхөн орлого олох хэрэгсэл бус харин итгэл, үнэт зүйл, дуудлагатай холбоотой, утга учиртай үйл хэрэг гэж үздэг. Тиймээс бизнесийн хөгжлийн үе шат бүрд нь бид оролцогчидтой хамт байхыг эрмэлздэг.
Танхимын хөтөлбөр: Монгол (Улаанбаатар) болон АНУ (Washington DC)-д амьдарч, ажил бизнес эрхэлж байгаа хүмүүс биетээр оролцох боломжтой.
Онлайн хөтөлбөр: Аймаг, орон нутаг, өөр бусад гадаад улс орон, хотуудад амьдарч байгаа хүмүүс онлайнаар суралцах боломжтой.
Бизнесийн шинэ санаатай хүмүүс
Санаагаа бодит бизнес болгохын тулд хэрэглэгчээ тодорхойлох, зах зээлд эрэлт байгаа эсэхийг шалгах, бизнесийн загвараа боловсруулах.
Бизнесээ эхлүүлээд 1–2 жил болж буй эрхлэгчид
Анхны хэрэглэгч, орлоготой болсон ч санхүү, удирдлага, үйл ажиллагааны систем зэрэг бизнесийн суурь асуудлаа цэгцлэх.
Бизнес эхлүүлсний дараа «Зах зээлд эрэлт үнэхээр байгаа юу?», «Мөнгөө хэрхэн зөв зарцуулах вэ?», «Бизнесээ хэрхэн зөв удирдах вэ?», «Дараагийн алхам юу вэ?» гэх мэт асуултууд тулгардаг. Хөтөлбөр нь эдгээр асуултад системтэй хариулт олоход чиглэнэ.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид бизнесийнхээ суурийг бүрдүүлэх дараах чиглэлээр суралцана:
Бизнесийн загвар: Canvas загварчлалаар бизнесийн загвараа тодорхойлж, боловсронгуй болгох
Хэрэглэгч ба зах зээл: Зорилтот хэрэглэгчээ таньж мэдэх, зах зээлийн эрэлтийг баталгаажуулах
Бүтээгдэхүүний үнэ цэнэ: Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэний саналыг тодорхойлох
Санхүү: Орлого, зардал, өгөөжийн тооцоо хийх, санхүүгийн суурийг бүрдүүлэх
Бизнесийн систем ба удирдлага: Бүтэц, үйл ажиллагааны систем, өсөлтийн төлөвлөгөө боловсруулах
Итгэл ба үнэт зүйл: Бизнесийн шийдвэр, байгууллагын соёлыг үнэт зүйлтэйгээ уялдуулах
ASPIRE нь багш төвтэй сургалт биш. Энтрепренерүүд харилцан санал солилцож, өөрсдийн санааг илүү боловсронгуй болгох, хэлэлцүүлэгт суурилсан сургалт юм. Сургалтын хөтөлбөр нь оролцогчдод тулгарч болзошгүй бэрхшээлийг судлах, практик кейс судлалтай уялдуулан боловсруулагдсан. Хөтөлбөрийн туршид туршлагатай зөвлөх, менторууд, зочин бизнес эрхлэгч оролцогчдыг чиглүүлнэ.
Хөтөлбөрийн туршид оролцогч бүрд дараах шаардлагыг тавьж, хэрэгжүүлэхэд нь чиглүүлэн ажиллана:
Загвар бүтээгдэхүүн (prototype) гаргах
Анхны борлуулалтаа хийх
Хөтөлбөрийн дагуу гэрийн даалгавраа чанартай гүйцэтгэх, хэрэгжүүлэх
Хөтөлбөрийн төгсгөлд бизнес төслөө pitch хэлбэрээр танилцуулах
Бизнесээ эхлүүлсэн оролцогчид эдгээр шаардлагыг одоогийн бизнесийнхээ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ дээр хэрэгжүүлж болно.
Хэрэв та шилдэг төгсөгч болох юм бол 1-1,5 сая төгрөгийн гарааны санхүүжилт өөрийн бизнес хөрөнгө оруулалтаар авна.
Дэлхийн 10 улсад энэхүү хөтөлбөрт хамрагдсан 1000 гаруй төгсөгчийн сүлжээнд нэгдэх эрх.
Unleash Summit-ын Startup Pitch Competition-д оролцож 5 сая төгрөгийн санхүүжилтийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.
Монголын болон олон улсын энтрепренер, менторуудаас хувьчилсан зөвлөгөө авах эрх.
Хөтөлбөрийг төгссөнөөс хойш 2 жилийн хугацаанд бизнес эрхлэлтийн явцад нь анхаарал хандуулж, нэмэлт сургалт, зөвлөгөөнд хамруулах.
ASPIRE хөтөлбөр 2021 оноос хойш Улаанбаатар хотод 10 удаа , АНУ-ын Вашингтон хотод 7 удаа хичээллэж, нийт 172 төгсөгчтэй болсон (Улаанбаатар 108, АНУ 64). Төгсөгчдийн:
88.4% нь хөтөлбөрийн зөвлөхүүдийн мэдлэг, ур чадварыг «сайн» эсвэл «маш сайн» гэж үнэлсэн
69.8% нь хөтөлбөрийг бусдад шууд санал болгоно гэж хариулсан
Бизнестэйгээ хөтөлбөрт хамрагдсан төгсөгчдийн гуравны хоёр нь бизнесээ одоо ч үргэлжлүүлж байна
Хөтөлбөрийн хугацаа
2026.10.20 – 2026.12.01
Хичээллэх давтамж
7 хоногт 1 удаа, нийт 7 удаа
Төгсгөлтийн үйл ажиллагаа
Бизнес төслийн pitch танилцуулга, ялагчийг тодруулах
Суудлын тоо
12-15
Бүртгэл хаагдах огноо
2026.10.16